Гемангиом
Гемангиом гэдэг нь судасны хоргүй хавдрын нэг хэлбэр юм. Энэхүү хавдар нь инфильтратив шинж чанартай, өөрөөр хэлбэл тодорхой хам хүрээгүй. Гемангиом хялгасан судасны (Латин: Haemangioma capillare) болон венийн судасны (Латин: Haemangioma cavernosum) гэж хоёр төрөл байдаг.
Төрөлхийн гемангиомын хэмжээ нэлээн том байдаг.
Том гемангиом дотор цусны нөжрөлт явагдан тромбоцитийн нөөцийг багасгаж, цус бүлэгнэлтийг бууруулах аюултай байдаг. Венийн судасны гемангиом (элэгний гемангиом) гэмтсэн тохиолдолд тогтооход маш хэцүү цус алдалт үүсдэг бөгөөд энэ нь өвчтөнийг үхэлд хүргэх магадлалтай.
Гемангиом ихэвчлэн толгой хүзүү (60%), их бие (25%), хөл (15%) зэрэгт байрладаг бөгөөд биеийн хаана ч байрлах боломжтой байдаг. Гемангиомын хэлбэр дүр нь түүний арьсны ямар гүнд байрлаж байгаагаас мөн хөгжлийн ямар түвшинд байгаа зэргээс хамааран янз бүр байна.