Ганбаатарын Цогбаяр
Ганбаатарын Цогбаяр (Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн)- Монголын уран сийлбэрчин.
Намтар
засварлахБага насаа Мандалхаанд өнгөрсөн. Сумын арван жилд суралцсан. Бага байхаасаа л уран зураг, наамал, сийлбэр зэрэгт ур чадвараа сорьж, хөгжүүлж эхэлсэн. Сургуулийнхаа уралдаан тэмцээнд хийсэн бүтээлээрээ жил бүр л тэргүүн байрын шагналыг авдаг байсан. Мөн “Хүүхдийн ордон”-ы медалиар шагнуулсан.
Түүний удамд сийлбэр, модон эдлэл хийдэг хүн байгаагүй. Тэрээр өөрөө уран зураг, сийлбэрт их сонирхолтой учир цаг л гарвал наамал, зураг зурж, сийлбэрээ хийдэг байжээ. 2015 оноос хойш өдийг хүртэл нийт 1200 орчим бүтээл урласан байна. Ихэнхдээ хуш, нарс, хус модоор бүтээлээ урладаг байна.