Галсан-Очирын Ганжад

Галсан-Очирын Ганжад нь Төв аймгийн Сүмбэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2017 Улсын аварга Ч.Санжаадамбаар тав даван шөвгөрч "Улсын начин" цол хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2012 Төв аймгийн баяр наадамд аймгийн начин Х.Мөнхжаргалаар найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

256
2014 Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Хүдэрбулгад өвдөг шороодон үзүүрлэж

чимэг нэмсэн.

256
2016 Төв аймгийн баяр наадамд аймгийн начин Э.Ууганбаярт өвдөг шороодон үзүүрлэсэн. 256

Баримт засварлах

  • Ганжад 2017 оны улсын наадмаар өмнөх жилийн түрүү бөх, улсын аварга Санжаадамбад тавын даваанд амлуулан барилдаж давснаар улсын начин цол хүртсэн ч удаашруулсан бичлэгээс үзэхэд түүний тохой түрүүлж газар хүрсэн нь илт байсан тул Санжаадамба аварга дараагийн даваа эхэлтэл эсэргүүцэл илэрхийлэн наадмын талбайг орхилгүй зогсож дуулиан болж байв.