Галсанбалдангийн Ловор
Галсанбалдангийн Ловор (1937-2016) нь 1937 оны 10 сарын 10-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, Монголын үргэлжилсэн үгийн болон хүүхдийн зохиолч.
Намтар
засварлах1961 онд Багшийн дээд сургууль, 1977 онд Москва хотод НДС төгсөж, хэвлэл мэдээллийн болон залуучуудын байгууллагад ажиллаж байсан. 1961 оноос уран бүтээлээ бичиж эхэлжээ. ”Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” хийхэд оролцож эрдмийн зэрэг хамгаалжээ. 2004 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал авсан. 2016 онд нас баржээ.
Уран бүтээл
засварлахТэрээр “Бачит хэрээний баларсан түүх” (1962), “Яргуй шүлгүүд” (1966), “Шидэт анги” өгүүллэг (1970), “Жимсний хаяг” (1973), “Нэрээ хэлдэг шувуу” (1976), “Үгийн албан” (1978), “Хамгийн үнэтэй бэлэг” (1980), “Их санаачилгатай” (1988), “Миний цагаан толгой” (1989-2005), “Амьтдын араншин” (2000), “Аж төрөх есөн цуврал” (1999), “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” (1984-1988), “Байгаль таних түлхүүр ”(2000), “Монгол ардын үлгэр” (2003), “Номч мэргэн гүүш Ринченг дурсахуй” (2005) зэрэг номуудаа хэвлүүлсэн.