ХОШУУД МОНГОЛЫН ЯЗГУУРЫН ОВОГ "ГАЛГАС"

Тод бичгийн сурвалж, төвөд болон хятад сурвалжийн үндсэн дээр эдүгээ хүртэл Хөхнуурын Хошууд монголчуудын дунд уламжлагдан ирсэн аман түүх, зүйр цэцэн үг болон ерөөлийн үг зэрэг ардын аман зохиолыг шинжилж, Хошууд Монголчуудын язгууртнуудын овог “Галгас”-ын үүсэл бүрэлдлийн талаар судлав. Энэхүү овог нь 15-р зууны дунд үед бий болсон Хошууд Монголын язгууртнуудын овог бөгөөд “ард олон, олон түмэн” гэсэн утгатай. Одоо болтол, тус овгийнхоны хойчис Хөхнуур болон Өвөр Монголын Алшаа зэрэг газарт амьдарч байна. Одоогоор Монгол Улсад энэхүү ургийн овогтой 10 хүрэхгүй хүн амьдардаг.