Гай Монтагу Батлер (Англи: Guy Montagu Butler, 1899 оны 8 сарын 25 – 1981 оны 2 сарын 22) нь Их Британийн хөнгөн атлетикч, 1920 оны Антверпены олимпын 4x400 м-ийн буухиагийн аварга тамирчин юм[1].

Гай Батлер

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Нэгдсэн Хаант Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гай Монтагу Батлер
Төрсөн огноо 1899 оны 8 сарын 25
Төрсөн газар Лондон, Харроу
Нас барсан огноо 1981 оны 2 сарын 22
Нас барсан газар Хантингдоншир, Сент-Неотс
 
Медалиуд
Зуны олимп
Алт Антверпен 1920 4x400 м буухиа
Мөнгө Антверпен 1920 400 м
Хүрэл Парис 1924 4x400 м буухиа
Хүрэл Парис 1924 400 м

Батлер Лондон хотын Харроу дүүргийн Миддлсекст төрж, Харроугийн дунд сургуульд суралцаж төгсчээ. Британийн хөнгөн атлетикчдын дунд олимпоос хамгийн олон буюу 4 медаль хүртсэн амжилтыг Батлер болон Себастьян Коэ нар эзэмшдэг юм.

1920 онд Антверпенд болсон зуны олимпод Батлер хувийн дүнгээр 400 метрийн гүйлтэд мөнгөн медаль зүүснээс гадна Британийн баг 4x400 метрийн буухиа гүйлтэд 3:22.2 амжилтаар түрүүлэхэд төгсгөлийн гүйгчийн үүргийг гүйцэтгэжээ.

4 жилийн дараа Парисын олимпод оролцож, дээрх хоёр төрөлдөө хоёуланд нь хүрэл медаль зүүсэн бөгөөд 4x400 м-ийн буухиа гүйлтэд Британийн баг 3:17.4 гэсэн амжилт үзүүлсэн байна. Батлер 1928 онд Амстердамын олимпод оролцож, 200 метрийн гүйлтийн 1/4 шигшээд шалгарсан байна.

Гай Батлер 80 насандаа Хантингдонширийн Сент-Неотст нас нөгчжээ.

  1. "Гай Монтагу Батлер". Британийн Олимпын Холбоо. Archived from the original on 2007-09-30. Татаж авсан: 12 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)