Гавьяат хуульч цолыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 4-р сарын 20-ны өдрийн 69 дүгээр зарлигаар бий болгож хууль ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их үйлсэд амжилт гаргасан хууль зүйн салбарын ажилтнуудад олгож эхэлжээ.

2020 он хүртэл 35 хүн БНМАУ-ын, 85 хүн Монгол Улсын гавьяат хуульч цолыг хүртжээ. Өөрөөр хэлбэл, 1970-2020 онд нийт 120 хүн гавьяат хуульч цолны эзэд болсон байна. Үүний дотор Шүүхийн байгууллагаас 31, цагдаагийн байгууллагаас 23, прокурорын байгууллагаас 16 гавьяат хуульч төрөн гарсан нь хамгийн олон байна.

Засаг захиргааны нэгжээр нь үзвэл Улаанбаатар 16, Завхан 12, Увс 12, Ховд 12, бусад аймагт 1-9 байна. Ховд аймгийн Дарви сумаас тав, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Тонхил сумаас тус бүр гурван гавьяат хуульч төржээ. Эдгээрийн дотор хууль зүйн шинжлэх ухааны доктор найм, хууль зүйн доктор 15 байна.

Гавьяат цолтнуудаас мөн Хөдөлмөрийн баатар цолыг хоёр хүн, Ардын багш цолыг нэг хүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг хоёр хүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин цолыг нэг хүн, цэргийн дээд цол генерал цолыг зургаан хүн хүртсэн байна.

Ном засварлах

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Бригадын генерал Т.Хүрэлбаатар нар төр түмнийхээ төлөө авьяас билиг, чадвар оюунаа дайчлан ажиллаж, гавьяат хуульч хэмээх алдар цол хүртсэн эрхмүүдийн талаар судалгаа хийж, “Монгол Улсын гавьяат хуульчид” номыг бүтээж, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа хянан тохиолдуулжээ.

Гавьяат хуульчдын амьдрал, ажил үйлс, амжилт бүтээл нь хойч үеийнхэнд болон ялангуяа, залуу хуульчид, оюутан, сонсогчдод үлгэр дуурайлал, түүхэн сургамж болохын сацуу өргөн олон уншигчдад шинэ санаа, өөдрөг тэмүүлэл төрүүлэхүйц гавьяатны гавьяаг мөнхөлсөн бүтээл болжээ.

Гавьяат хуулчдын жагсаалт засварлах

Шүүхийн байгууллагын гавьяат хуульчид -Ц.Лувсаншарав /1971 он/, О.Цуучил /1971 он/, С.Шайзадаа /1971 он/, Д.Содномцэрэн /1972 он/, А.Загд /1976 он/, Т.Цэрэн-Очир /1976 он/, Ч.Доржгочоо /1978 он/, Б.Раапил /1978 он/, Б.Санжмятав /1978 он/, Ж.Ичинхорлоо /1986 он/, А.Алтангэрэл /1996 он/, Ц.Рашзэвэг /1998 он/, М.Могноон /2001 он/, Х.Дамдин /2006 он/, Н.Төрбат /2006 он/, А.Чимэдцогзол /2006 он/, Б.Сарантуяа /2009 он/, С.Нямжав /2010 он/, Л.Бямбаа /2011 он/, Н.Ганбаяр /2012 он/, Д.Пунцаг /2012 он/, М.Дамирансүрэн /2013 он/, Д.Дэмбэрэлцэрэн /2013 он/, О.Зандраа /2015 он/, Ц.Зориг /2015 он/, Б.Баатар /2016 он/, С.Батдэлгэр /2016 он/, Л.Атарцэцэг /2017/, Д.Гансүх /2017/, Л.Даваасүрэн /2017/, Ё.Ринзаан /2017/, Даваажавын Батсайхан /2021/, Дагвадоржийн Тунгалаг /2021/, Тогтохын Уранцэцэг /2021/.

Хүний эрхийн хуульч Жадамбын Дашдорж /2024/,