Гаачин лам ринбүчи
Гаачин лама ринбүчи хэмээх энэ лам бол Төвдийн Дашлхүнбо хийдийн лам хүн байсан бөгөөд. Өөр нэр нь Рэгдэл бүрүлгү (Ригдол түлкү). 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр Халхын Сайн Ноён Хан аймагийн Далай Чойнхор вангийн хошууны ноёны номын багшаар уригдаж ирээд уг хошууны Тариатын хүрээн дээр сууж байсан гэдэг. Монголын алдарт маарамба Лүнриг Дандарын (1835-1920) багш байсан.