Волга Нижний Новгород

Волга Доод Новгород (орос. Футбольный Клуб Волга Нижний Новгород) нь Оросын Доод Новгород хотод байрладаг хөлбөмбөгийн баг байв. 1963 онд байгуулагджээ. 2008 онд Волга баг Оросын хоёрдугаар дивизионы Урал бүсийг тэргүүлж, Оросын нэгдүгээр дивизионд дэвшсэн бол 2010 онд тус дивизионд 2-р байр эзэлж, 2011 оны улирлаас Оросын Премьер Лигт тоглох эрх авч, 3 улирлыг тэнд өнгөрүүлжээ. 2016 онд санхүүгийн асуудлаас болж татан буугдсан.

Волга Нижний Новгород
Бүтэн нэр Волга Нижний Новгород Хөлбөмбөгийн баг
Хоч нэр Волгачууд
Байгуулагдсан 1963
Тарсан 2016
Цэнгэлдэх хүрээлэн Локомотив цэнгэлдэх хүрээлэн
(Багтаамж: 17,856)
Лиг ФНЛ
2015-16 10-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

Гадны холбоосЗасварлах