Вишакхапатнам
Вишакхапатнам (телугу. విశాఖపట్నం) буюу Визаг нь Энэтхэгийн зүүн өмнөд эргийн боомт хот юм. Хүн амынхаа тоогоор Андра Прадеш муж дотроо Хайдерабадын дараа хоёрдугаарт, зүүн эргийн хотууд дунд Ченнай, Колката хоёрын дараа гуравдугаарт орох том хот болно. Мужийн нийслэл Хайдерабадаас зүүнш 625 kilometres (388 mi) зайд оршино. Хотод хэд хэдэн төрийн өмчит хүнд үйлдвэр, гангийн үйлдвэрүүд, мөн Энэтхэгийн хамгийн хуучин хөлөг онгоц барих газар бүхий тус улсын хамгийн том далайн боомтуудын нэг бий. Вишакхапатнам нь Энэтхэгийн зүүн эргийн цорын ганц байгалийн боомт хот юм.
Вишакхапатнам విశాఖపట్నం | |
![]() Агаараас авсан зураг | |
| |
Хоч нэр: "Хувь заяаны хот" | |
Lua error in Module:Location_map at line 510: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/India" does not exist. |
|
Солбицол: | |
---|---|
Улс | ![]() |
Муж | Андра Прадеш |
Тойрог | Вишакхапатнам |
Газар нутаг | |
- Нийт | 543 км² |
Өндөр | 5 м |
Хүн ам | |
- Нийт (2011) | 1,730,320 |
- Нягтрал | 3,240/км² |
Цагийн бүс | UTC+5:30 |
Шуудангийн код | 530 0XX 531 1XX |
Утасны код | +91-891 |
Хот Хинду шашны эр зоригийн бурхан Вишакхагийн нэрээр нэрлэгджээ. Зүүн Гатсын толгод дунд орших тус хотын зүүн талд Бенгалын булан цэлийнэ. Вишакхапатнам нь Вишакхапатнам тойргийн засаг захиргааны төв бөгөөд Энэтхэгийн Тэнгисийн Цэргийн Хүчний зүүн жигүүрийн удирдах штаб байрладаг. Хот Хувь заяаны хот[1] гэж хочлогддог бөгөөд сүүлийн үед Зүүн эргийн Гоа гэх нь ч бий.
ЭшлэлЗасварлах
- ↑ Chronology of Visakhapatnam. Hindu.com (2006-01-14). Retrieved on 2011-12-03.