Витольд Пыркош
Витольд Бронислав Пыркош (польш. Witold Bronisław Pyrkosz; 1926 оны 12-р сарын 24-нд төрж, 2017 оны 4-р сарын 22-нд нас барсан) — Польшийн театрын болон киноны алдартай жүжигчин бөгөөд кинонд дуу оруулагч.
Намтар
засварлах1954 онд Краков дахь Улсын жүжигчний дээд сургуулийг төгссөн. Жилийн дараа тэрээр Стефан Жеромскигийн нэрэмжит Кельц хотод Тадеуш Кубальскигийн найруулсан "Хөнгөмсөг эгч" жүжигт Жанек Топольскийн дүрээр, театрт анхны дүрээ бүтээж тоглосон. Кельц хотод тэрээр мөн Тадеуш Бирскигийн найруулсан "Зугтаасан хүмүүс" (Zbiegy) кинонд тогложээ. Тэр жилдээ Краков дахь Людови театрын тайзан дээр тоглож эхэлсэн бөгөөд дараагийн 9 жил тэндээ жүжигчнээр ажилласан. Ежи Красовскигийн найруулсан "Хулгана ба хүмүүс" (1959) киноны Жорж Милтоны дүрийг сайн бүтээсэн. „Życiе Warszawy” сонины киноны тоймч шүүмжлэгч: "тоглоомын гайхалтай байгалийн байдал, энгийн байдал, түүний мөрөөддөг ухаалаг байдал, нарийн мэдрэмж, найзаа гэсэн сэтгэл, эсвэл эмгэнэлт төгсгөлийн үеийн өвдөлтийг авьяастай харуулсан" гэжээ. Кондукт жүжгийн түүний тоглосон Садыбаны дүр Польшийн орчин үеийн жүжгийн 4-р наадамд (1963) шагнал хүртсэн байна.
Тэрээр 1975 онд Варшав руу нүүж, Варшавын ихэнх театрын тайзнаа тоглосон бөгөөд үүнд: Польш, Studio, Rozmaitości, National, Na Woli, Komedia, Ochota зэрэг газруудад тоглосоор, 2004 онд хамгийн сүүлд Томаш Мердзийн найруулсан Кристо Бойчевын "Хурандаа Птак" кинонд Матежийн дүрийг бүтээжээ. Тэрээр нийтдээ 120 гаруй театрын жүжиг, Телевизийн 40 жүжиг, Польшийн радиогийн театрт 160 гаруй жүжигт тоглосон байна.
Бүтээлүүд
засварлахТэрээр Юлиуш Махульскигийн «Вабанк», «Вабанк-2», «Кингсайз» болон телевизийн олон ангит «Яношик», «Альтернативы 4» зэрэгт тоголсон. Мөн олон ангит «Нохойтой дөрвөн танкчин», «Аминаас чухал үйлс», Анжей Вайдагийн «Өвчин намдаагчгүй» Эва, Чеслав Петельски нарын «Варшавын залуугийн тэмдэглэл» зэрэг кинонд тоглосноороо монгол үзэгчдэд танигдсан.