Витамин D
Витамин Д нь хүний биед хоол тэжээлийн хамт, мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч бий болдог. Настай хүмүүс, дан ногоо хэрэглэгч буюу цагаан хоолтон нь өвлийн цагт витамин Д-ийн дутагдалд өртөх нь элбэг. Витамин Д-г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Хүүхдийн сульдаа өвчин (Рахит) нь уг витамины дутагдлаас шууд шалтгаалдаг. Ясны бат бөх байдлын тухайд кальцийн хэрэглээг тодотгодог боловч кальцийн шимэгдэлтэнд оролцдог D витаминыг мартаж хэрхэвч болохгүй. D витамин хэрэглэснээр ясны сийрэгжилтээс үүдэлтэй гэмтлүүдийн эрсдэл буурна. Зохистой хэмжээний D витамин нь зүрхний өвчин болон олон төрлийн хорт хавдруудын эрсдлийг ч бууруулдаг.
Тун хэрэглээ
засварлахӨдөрт хүний биед шаардагдах витамин Д-гийн тун:
Насанд хүрэгсэд өдөрт (нэг хоногт) 800 IU хэрэглэснээр үр дүнд хүрнэ гэж үздэг.
Анхааруулга
- Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг.
- 2000 IU-аас дээш тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай.
Эх үүсвэр:
засварлахХэвийн үед хүн нарны гэрлээс шаардлагатай D витаминаа нийлэгжүүлэн авдаг. Гэхдээ нас ахих тусам арьсны нарнаас D витамин шингээж авах чадвар тодорхой хэмжээгээр буурдаг.
Витамин Д нь нарны хэт ягаан туяа, амьтны гаралтай түүхий эд, загасны тос, яргай загас, мөөг, өндөг, сүү, амуу, буудай, элэг, туна загас, цөцгийн тосонд их хэмжээтэй агуулагддаг.