Витамин А
А витамин бол тосонд уусдаг витамины нэг. Анх 1937 онд Каррер А витаминыг нийлэгжүүлэн гаргаж авсан ба нүдний торлог бүрхэвчний будагч бодис родопсинд байдгийг илрүүлснээр А витаминыг нээжээ. А витамин нь транс-ретинол бөгөөд энэ нь хүний биед үл орлуулагдах микроэлемент юм. Транс-ретинол буюу А витамин нь мах, өндгөнд ретинолын нийлмэл эфир, харин ургамлын эд буюу хүнсний ногоонд β-каротин, каротиноид байдлаар агуулагддаг. Ургамалд 100 гаруй төрлийн каротиноид нийлэгждэгээс дөнгөж 10 гаруй хувь нь хүний биед орж транс-ретинол болон хувирч чаддаг. β-каротин ба ретинолыг провитамин гэдэг. Үүнээс хамгийн элбэг нэгдэл нь β-каротин бөгөөд задрахдаа 2 молекул А витаминыг үүсгэдэг. Гэвч орчин үед А витаминыг нийлэг аргаар гарган авдаг болжээ.
Витамин А нь нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.
Витамин А нь лууван улаан хулуу (pumking), туна загас, манжин, бууцай (spinach), загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг. Витамин А дутагдсанаас бож хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг. Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.