Виллиам Вилберфорс
Виллиам Вилберфорс (Англи: William Wilberforce, 1759 оны 8 сарын 24 – 1833 оны 7 сарын 29) нь Их Британийн улс төрч, сайн үйлстэн, Атлантын далай дамнасан боолын худалдааг халах хөдөлгөөний удирдагчдын нэг. Йоркшир мужийн Кингстон апон Халл хотын уугуул Вилберфорс 1780 онд улс төрчийн карьераа эхлүүлээд Йоркширийг төлөөлөн парламентад бие даагч гишүүн (1784-1812) болжээ. 1785 онд тэр шүтлэгээ өөрчилж, евангелист Христийн шашинтан болохоор шийдлээ. Үр дүнд нь түүний амьдралын хэв маяг томоохон өөрчлөгдсөн бөгөөд тэр ёс суртахууны шинэчлэлийн төлөө насан туршдаа санаа тавьдаг болсон юм.