Викторын хүрхрээ

Хүрхрээнээс маш их дуу чимээ гарч, тэнгэрт тлусан манан үүсдэг тул нутгийн оршин суугчид “Аянга мэт нижгэнэж утаа” гэж нэрлэдэг ажээ.Гайхамшигт цэнхэр дэлхийн энгэр дээр оршин байгалийн нэгэн хосгүй бүтээл бол Өмнөд Африкийн Замбия болоан Зимбабве улсуудын хооронд Замбези голд оршин Виктория нэрт хүрхрээ юм. Түүний өргөн нь 1708 метр, өндөр нь 108 метр хүрэх ажээ. Дэлхийн хамгийн цуутай сайхан хүрхрээ Африк тивд байдаг тухай анх 1851 онд Европчууд зарлан тунхагласан байдаг. Тэр үед Шотландын шинжээч, шашин номлогч Давид Левингстон, Африкийн газарчнаас сонссоноо “Энэ нутгийхан маш өндрөөс дуу шуугиантайгаар цацран буух тэр хүрхрээгээ Моси-оа-Туньяа буюу аянга мэт нижигнэсэн утаа манан гэж нэрлэгдэг юм байна” гэж тэмдэглэн үлдээсэн байна. Түүнээс дөрвөн жилийн дараа 1855 оны 11 дүгээр сарын 16-нд биечлэн очид судлаачид хүндэтгэлтэйгээр Английн хатан хааны нэрээр нэрлэн Европ дахины чихэнд дуурсгажээ. Энэ үеэс алдарт хүрхрээ, тэр хавийн нутаг даруй 100 жил Англичуудын эзэмшилд байсан юм. Хүрхрээнээс маш их дуу чимээ гарч, тэнгэрт тулсан манан үүсдэг тул нутгийн оршин суугчид “Аянга мэт нижгэнэх утаа” ,”дүрэлзсэн гал” гэх мэтчилэн нэрлэсэн байна. Энд эртнээс бөө удганууд цугларч, элдэв зан үйл үйлдэн, тахил өргөдөг байж. Энэ газрыг ажиглан харахад жигд урсч байсан гол гэнэт газар доогуур асар том ангал руу урсан орох мэт. Борооны улирал (2-4 дүгээр сар)-д хүрхрээнээс минутад 500 сая литр ус урсан өнгөрдөг байна. Агаарт уусан замхрах усны дусал, ширхэгүүд дээр тусах нарны туяа хугарч олон өнгийн туяа солонгорно. Борооны улиралд хорвоогийн бүх өнгө энд туяарахыг харж болно. Нартай үед бороо ороход нарны гэрэл борооны дусал дотор ойж хугаран үзэсгэлэнт солонго татуулдагийн адил жигд тархсан их хэмжээний ямар ч дуслууд дээр нарны гэрэл ойж хугаран үзэсгэлэнтэй солонго татуулдаг болохыг энд харна. Хамгийн алдартай хэсэг нь хүрхрээн дээр байрлах усан сан билээ. Энэхүү усан сан тийш Левинстоны арлаар дамжин хүрдэг бөгөөд ямар нэгэн өвөрмөц зүйлд дуртай жуулчид энэхүү байгаль эхийн аймшигт сүр хүчийг дутуу үнэлэн амиа алдан нь олонтаа тохионо. Харин энд хур тунадас багасах үед аварга том хадны ус хэд хэдэн жижиг хэсэг болно. Төвийн, дорнын, солонгын гэх гурван том хэсэг бий. Мөн чөтгөрийн дэвсэг, тах, буцалсан тогоо гэх зэрэг нэртэй жижиг хэсгүүд ч бий, Хавцлаас хавцлын хоорон чиглэл, хэмжээ нь өөрчлөгдөж огцом тахиралдсан хэлбэр үүсгэсэн нь өндрөөс гойд сайн харагдана. Эрдэмтдийн таамаглалаар 200 сая жилийн өмнө эртний томоохон эх газар Африк болон өмнөд Амеркийн газар дээр байжээ.