Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-2
Гурвалжин нь геометрийн үндсэн дүрснүүдийн нэг ба гурван өнцөгтэй эсвэл оройтой бөгөөд гурван шулуун талтай эсвэл ирмэгтэй олон өнцөгт юм.
Эвклидийн геометрт нэг шулууны дагуу үл орших аливаа гурван цэгүүдээр гурвалжинг тодорхойлдог.
Гурвалжны үндсэн чанаруудыг МЭӨ 300 жилийн орчимд Евклидийн Элементүүд номнуудын 1-4 номуудад харуулсан байдаг. Гурвалжин нь олон талт мөн 2-симплекс юм. Бүх гурважнууд нь хоёр хэмжээст дүрс юм.
Гурвалжны өнцгүүдийн нийлбэр нь 180 хэм байдаг. Гурвалжны гадаад өнцөг (дотоод өнцөгтэй хамар өнцөг) нь нөгөө хоёр дотоод өнцгүүдийн нийлбэртэй үргэлж тэнцүү байдаг. Бусад бүх гүдгэр олон талтын адил гурвалжны бүх гадаад өнцгийн нийлбэр 360 хэм байдаг. (бүрэн эхээр унших)