Википедиа:Төвийг сахисан байр суурь
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Бүх Википедиад өгүүлэл шинээр оруулах, мөн засварлахдаа Төвийг сахисан байр суурь (ТСБС) баримтлах ёстой. Энэ нь Википедиагийн үндсэн дүрэм, баримтлах бодлого болно.
Төвийг сахисан байр суурь гэдэгт ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөг зүйлийг өгүүллийн үндсэн сэдэв болгон бичихийг хэлнэ.
Хүмүүсийн санал зөрөлддөг, зөвшөөрдөггүй зүйлсийн талаар дурьдаж болох боловч энэ нь тухайн өгүүллийн үндсэн сэдэв байж болохгүй.
Жишээ
засварлахЭнд энгийн жишээ авъя. Хоёр хүн Марко нэртэй хааны (зохиомол хүн) тухай ярилцаж байна. Тухайн хоёр хүн зарим зүйл дээр санал нийлэхгүй байж болно. Нэг нь "Марко бол дайн өдөөгч", нөгөөх нь "Марко дайнаас зайлсхийдэг байсан", эсвэл "Марко бол сайн хаан байсан", харин нөгөөх нь "Марко бол муу хаан" гэж хэлж болно.
Гэвч тухайн 2 хүн гарцаагүй олон зүйл дээр санал нийлнэ. Жишээлбэл, Марко 1630 онд төрөөд, 1699 онд нас барсан. Марко 175 см өндөр, Маркогийн аавыг Карлос, ээжийг нь Клаудиа гэдэг байсан. Марко 1670-аас 1675 оны хооронд бусад улсуудтай байлдсан гэх мэт. Дээрхи 2 хүн, эсвэл олонхи хүмүүс "үнэн" гэж хүлээн зөвшөөрч буй энэ мэдээлэлийг тухайн өгүүллэгт оруулах хэрэгтэй.
Ийм байр сууринаас хандаж бичихийг "Төвийг сахисан байр суурь" гэж нэрлэж байгаа болно.
Цөөнхийн байр суурийг гаргахдаа, "Зарим хүмүүс (энд хүмүүсийн нэрс байх хэрэгтэй) Марко бол сайн хаан байсан гэдэг яагаад гэвэл (шалтгааныг заана). Мөн зарим хүмүүс (хүмүүсийн нэр) Марког муу хаан гэдэг, учир нь (шалтгаан)" гэж бичих хэрэгтэй.
Хэрэв та ямарваа өгүүллийг "Төвийг сахисан байр сууринаас" бичээгүй байна гэж үзвэл, хэлэлцүүлэг хуудас дээр нь саналаа бичих хэрэгтэй.