Википедиа:Зураг, дүрсийн хэрэглээтэй холбоотой баримтлах бодлого
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зураг, дүрсийг аплоуд хийх, хуудсанд ашиглахыг хориглоно.
Википедиа нь чөлөөт агуулга учраас энд байгаа бүх зураг, файл нь зохиогчийн эрхээр хамгаалагдаагүй, эсвэл аливаа чөлөөт лицензийн дагуу түгээсэн хэлбэртэй байх ёстой.
Та өөрийн авсан буюу өөрийн эзэмшлийн зураг, дүрс бичлэг, аудио файлаа нээлттэй хэлбэрээр Монгол Википедиад оруулах хүсэлтэй байвал Викимедиа Коммонс Агуулах / Wikimedia Commons-д оруулна уу. Ингэснээр таны зургийг Англи Википедиа, бусад төслүүдэд хэрэглэх боломжтой болно.
Хуудсанд зураг оруулах
засварлахХуудсанд хэрхэн зураг оруулах талаар эндээс үзнэ үү.
- Өгүүлэлд оруулах зургийн тохиромжтой өргөн нь 250 пиксель бөгөөд, 150 пикселээс бага өргөнтэйгээр зураг аль болох оруулахгүйг хичээнэ үү.
- Өгүүлэлд тухайн зургийг хэн авсан талар мэдээлэлийг оруулахгүй. Уг мэдээлэлийг зургийн талаархи мэдээлэл агуулсан хуудаст байрлуулна.
- Зурагт бүтэн өгүүлбэрээр тайлбар хийхийг зөвлөж байна.