Википедиагийн тухай шүүмжлэл

Википедиа байгуулагдсан цагаасаа хойш олон талын шүүмжлэлд өртсөөр байна. [1]

Википедиагийн админууд нэрээ нууцалж ямар ч хариуцлага хүлээлгүй хуурамч мэдээлэл оруулж байна. Тэд жинхэнэ нэрээ нууцлан бусдыг элдвээр гүтгэдэг. Яагаад хүмүүс нэрээ нууцалсан админуудад итгэх ёстой юм бэ? Нэрээ нууцалсан нь тэднийг хулчгар, хуурамч амьтад болохыг илчилж байна. Бид тэднийг нэрээ ил болгохыг шаардаж байна. [2]

Wikipedia-гийн нэг хөрөнгө оруулагч Ворд Каннигхэм (Ward Cunningham) : Та бүхэн одоо Википедиа-г зөвхөн уншигчид биш бас түүнийг хамтран бүтээгчид нь юм... Интернэтийн дурын хэрэглэгч Wikipedia.com-д дурын мэдээлэл оруулж бас тэнд байгаа бусад хүмүүсийн оруулсан нийтлэлүүдэд дурын засвар өөрчлөлтүүд оруулж чадна гэдэг. Ингэж зарладаг, тунхагладаг бас ийм гэж батлах гэж оролддог. (Гэвч... тэнд барууны суртал ухуулгад үл нийцэх, түүнийг эсэргүүцсэн аливаа үнэн засвар өөрчлөлт оруулбал тун удалгүй үл мэдэгдэх бүрэн эрхт редакторууд нь өөрсдийнхөөрөө “зөв” болгон засч орхидог. Хэрэв хэрэглэгч ийм оролдлогыг дахин дахин хийвэл засч өөрчлөх - edit эрхийг нь хаачихдаг... Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу?) Тус сайтан дээр та бүхэн өөрийн нэр усаар эсвэл бүүр нэрээ нууцалж байгаад дурын мэдээлэл оруулж бас байгаа мэдээллийг засч өөрчилж болдог гэдэг. Тэгээд хамгийн гол нь тэрхүү мэдээллийнхээ ишлэл, лавлах эх үүсвэрүүдийг зааж өгөх, мөн шинжлэх ухаанд үндэслэсэн байх ёстой гэдэг. (Гэвч... тэнд тавьсан мэдээллүүд нь зөвхөн нэг талыг барьсан, тэдэнд “хэрэгтэй” ишлэлүүд л байдаг! ). Wikipedia аль нэг талын байр суурийг барихгүйгээр мэдээлэл тавихыг эрмэлздэг гэж тунхагладаг билээ. (Гэвч... хэрэв сайн анзаарч үнэхээр чухал, өнөөгийн ардчилсан либерал суртал ухуулагчдын гуйвуулаад байгаа, зарчмын чухал ач холбогдолтой түүхэн мэдээллүүдийн хувьд анзаарч ажиглавал хэтэрхий нэг талыг /хэний талыг барьсан гэдгийг ойлгож байна уу/ барьсан нь илт байдаг. Харин тэр түүхийн талаар тархи угаалгасан, өөр юу ч мэдэхгүй хүнд бол бүх зүйл үнэмшилтэй мэт санагддаг... )

John Seygenthaler, сэтгүүлч, зохиолч, улстөрийн зүтгэлтэн: Тийм ээ, энэ их сонирхолтой сайт. Тэнд Википедиа-д маш их мэдээлэл байдаг. Гэхдээ тэнд итгэж үнэмшихэд хэцүү мэдээлэл бас их байдаг. Та хэзээ энэ сайт уруу хандаж орж ирж байгаа цаг мөчөөс чинь мөн чухам ямар мэдээлэл тэндээс хайж байгаагаас чинь шалтгаалж тэнд байгаа, байсан мэдээллүүд нь шал өөр өөр утга агуулгатай болсныг анзаарч болно... Тэнд миний хуудсан дээр худал зүйл их бичсэн байсан учир би өөрөө засч өөрчилсөн юм. Гэтэл над уруу редакторууд нь дайрч эхэлсэн. Намайг одоо бүр Джон Кеннедиг алсан хүн гэж хүртэл тэнд бичсэн байгаа. Одоо надад тэр худал мэдээллийг засч залруулах боломж байхгүй, миний эрхийг хаасан байгаа...

....Түүхийг Википедиад шал өөр болгож бичсэн /энэ нь хэнд ашигтай гэдгийг бас таагаарай/ өчнөөн олон бодит фактууд байдаг. Үүнд, англи-америкийн колоничлолын түүх, боолчлол хүний наймааны түүх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж 100 орчим сая индианчуудыг хядсан геноцидын түүх, өөр арьстан үндэстнүүдийг бөөнөөр нь хорьж тарчлааж мөн саяхныг хүртэл хар арьстнуудыг бөөнөөрөө гадуурхан зодож алж байсан (lynching, the Lynch law) бас амьдаар нь шатааж алж байсан (жишээ нь, 1920 онд Миннесотта муж улсад афроамерикчуудыг зодож дараа нь дүүжлэн хороож байсан, 1937 онд Джорджи муж улсад бөөн цагаан арьстнууд задгай гал дээр өөр хүмүүсийг олон цагийн турш шатааж алж байсан хэргүүд) олон түүхүүдийг өөрчилж гуйвуулж бичсэн, Дэлхийн I ба II дайны түүхийг бүрэн гуйвуулсан, социализмын жинхэнэ түүхийг гүтгэн гүжирдсэн, долларын ноёрхлын түүх мөн түүний эздийн адал балмад үйл ажиллагаанууд, орчин үеийн неоколоничлол боолчлолын түүх гэх мэт өчнөөн зүйлийг зориудаар гуйвуулан бичсэн байдаг. Мөн тэнд байгаа нэг мэдээлэл нь өөр өөр хэл дээр шал өөр агуулга, хандлагатай байх нь элбэг! [3]

Интернэт орчны мэдээлэл бүр үнэн зөв байдаггүйг анхаарах хэрэгтэй болдог.

Тухайлбал Википедиагийн нийт өгүүллийн 60% нь ямар нэгэн алдаатай байдаг тухай судалгаа бий. Алдаануудыг ангилж үзвэл түүхэн мэдээлэл 68.5%, огноо 37.7%, компанийн удирдлагын тухай мэдээлэл 37.4%, санхүүгийн мэдээлэл 28.8%, үг, үсгийн алдаа 21.2%, бусад төрлийн алдаанууд 35.2 хувийг тус тус эзэлдэг байна. Энэ нь мэдээллийн хамгийн том онлайн сан хэр найдваргүй болохыг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр сая сая хүн гэрийн даалгавараас эхлүүлээд бизнес илтгэл хийхдээ Википедиагаас цуглуулсан баримт, материалуудыг ашигладаг.

Гэвч тэдгээр мэдээллүүд олон нийтийн дэмжлэгээр бүрддэг учир хүний санамсаргүй алдаанаас гадна зориудаар бэлтгэсэн хуурамч мэдээллүүд ч орох тохиолдол бас гардаг байна. Харин сайтын удирдлагууд мэдээллийг засварлах талаархи санал, гомдлуудад хариулт өгөхөд хэт хойрго ханддаг нь алдааны хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал Википедиа аливаа санал, гомдолд 2 - 5 хоногийн дотор хариу өгөхийг хичээдэг гэдэг ч бодит байдалд хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулдаг байна.

Америкийн Индианаполис муж улсын иргэн, 30 настай Justin Knapp 2005 оноос хойш өдөрт дунджаар 385 мэдээлэл бэлтгэж оруулсан байна.

Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу улс төр болон гүн ухааны тухай өгүүллүүдийг голчлон бэлтгэдэг бол түүний 1 сая дахь өгүүлэл Википедиаг үндэслэгч Jimmy Wales-ын тухай байжээ. Харин түүний араас 800 мянган өгүүлэл оруулсан Их Британийн иргэн Neil Edwards нэхэж явна. Википедиад мэдээлэл оруулах эрх хэний ч өмнө нээлттэй боловч одоогийн байдлаар албан ёсны бүртгэл бүхий 90 мянган бүлэг сайн дураар ажиллаж байгаа аж. Гэвч интернэт орчинд танин мэдэхүйн өгүүлэл бэлтгэх ажил нөр их хүч хөдөлмөр шаарддаг. Их бага ч бай хамаагүй 385 нэгж өгүүлэл бэлтгэхийн тулд амралтгүйгээр, өдөр бүр тасралтгүй 10 цаг ажилласан гэж тооцвол 1 өгүүлэлд дунджаар 1 минут 35 секундын хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Википедиагийн дундаж мэдээлэл ямархуу хэмжээтэй байдгийг бид мэдэх учир ийм их хэмжээний мэдээллийг ганц хүн copy/paste-аас бусад хэлбэрээр бэлтгэх боломжтой эсэхийг төсөөлөх ч бэрх юм.[4]

Оросын ЗГ-н харъяа Хэвлэл мэдээллэлд хяналт тавих алба Википедиаг Орост бүрмөсөн блоклох хэрэгтэй гэж үзэж байна.[5] Википедиагийн сервер нь АНУ-н Флорида мужид байрладаг.[6] Англи википедиагаас гадна орос википедиа ч оросуудын дунд шүүмжлэлд өртөж байна.[7]

Хятад улс википедиагийн эсрэг Hudong (Baike.com) цахим толийг 2005 онд хятад хэлээр нээсэн ба одоо хүртэл википедиагийн зарим хуудсыг Хятадад блоклосон хэвээр байна. Мөн 2019 оны 4-р сарын эхээр Хятад улсын ЗГ бүх хэлээр нь хаажээ Дэлхийн 3-р дайн онлайн хэлбэрээр википедиад өрнөж байна.

[8]

  1. Biznetwork.mn Википедиа
  2. "On the moral bankruptcy of Wikipedia's anonymous administration". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-12-14.
  3. Википедиа-гийн хоёр нүүрт хулхи мөн чанар
  4. "Википедиа мэдээлэл ташаа байх нь бий". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-12-08.
  5. [1]
  6. "Archive copy". Archived from the original on 2015-12-08. Татаж авсан: 2015-12-11.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. wikireality.ru/wiki/%D0%94%D0%B5%D0%B3%D1%80%D0%B0%D0%B4%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F_%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%92%D0%B8%D0%BA%D0%B8%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B8
  8. [2]

Холбоос

засварлах