Венчур сан (англи. venture — аз туршсан үйл ажиллагаа, адал явдалт) —инноваци болон гарааны бизнес (стартапами) зэрэг эрсдэл өндөртэй байгууллагатай хамтран ажиллаж санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтын сан юм. Венчур сангууд нь маш өндөр өгөөж авахын тулд өндөр эсвэл харьцангуй өндөр эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийн үнэт цаас эсвэл хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг. Гол төлөв төслийн 70-80% нь ямар ч ашиг авчирдаггүй, харин үлдсэн бусад 20-30% нь бүх алдагдлыг эргэн нөхдөг байна.

Энэ төрлийн сангийн онцлог нь илүү эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах хууль тогтоомжоор зөвшөөрдөг байна. Эрсдлийг төрөлжүүлэх хэрэгцээ байхгүй эсвэл эрс буурсан байхад авдаг. Тэд зөвхөн корпорацийн эрхийг худалдаж авахаас гадна үнэт цаасны компаниудад зээл олгохыг зөвшөөрдөг (жишээлбэл, худалдан авах замаар). Тэдэнд хориглодог цорын ганц зүйл бол банк, даатгал, хөрөнгө оруулалтын салбарт хөрөнгө оруулахыг зөвшөрдөггүй байна.

Үндсэндээ бол Венчур сангийн үйл ажиллагаа зах зээлийн гол зарчмуудын нэг болох "эрсдэл их байж-орлого их байдаг, эрсдэл бага-байх тусам орлого бага байдаг" гэдэг зарчим дээр тулгууралдаг байна.