Венчур капитал
Венчур капитал (монг. гарааны хөрөнгө эсвэл эрсдэлийн хөрөнгө) гэдэг нь хөрөнгө оруулалт нь өсөх ирээдүйтэй эсвэл өндөр өсөлт үзүүлж буй жижиг, залуу, эрчимтэй шинээр гарч ирж буй гарааны бизнесүүдэд санхүүжилт олоход нь тусалдаг платформ юм. Венчур капитал хөрөнгө оруулагч нь тус гарааны бизнест хөрөнгө оруулснаар тодорхой хэмжээний хувьцааг эзэмшинэ.
Венчур капиталын төрлүүд
засварлахӨмч (equity), хөрвөх өр (convertible debt) гэсэн 2 төрөлтэй. Өмчийн эзэмшил нь тухайн гарааны бизнест энгийн эсвэл давуу эрхтэй хувьцааг эзэмших явдал бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг эргэн төлөх нөхцөлгүй байна. Харин хөрвөх өр нь нэг төрлийн өрийн хэрэгсэл юм. Тус хөрвөх өрийг зээл хэлбэртэйгээр ирээдүйд тохирсон хугацаанд нь эргэн төлөх нөхцөлөөр олгодог.