Веган Фестиваль 2023

Веган Фестиваль 2023 нь 8-р сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн фестивалиар олон нийтийн ба веган хоолны газрууд идэвхитэй оролцож 10 000 гаруй иргэдэд үйлчилэн эрүүл хооллолтын өргөн дэлгэр арга хэмжээнүүд зохиогдлоо.


Энэ фестиваль нь хоёр дах жилдээ зохион байгуулагдаж наймдугаар сарын 26-нд дэлхий дахинд тэмдэглэдэг "Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр" (World Day for the End of Speciesism)-тэй хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлогтой байлаа.

Веган фестивалийн гол зорилго нь:

Олон нийтэд дэлхийн дулаарлын хямрал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад юуг анхаарах Зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил Хүний экологийн ул мөрийг бууруулах, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын шийдэл нь ЯАГААД ВЕГАН вэ? гэдэгт шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн энэ төрлийн мэдлэг, мэдээллийг олон талт байдлаар өгөхөд чиглэх юм байна.




НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын Хороо (IPCC)-оос 2019 онд Швейцарын Женев хотноо дэлхийн засгийн газруудаас баталсан “Уур амьсгалын өөрчлөлт ба газар” тайландаа дэлхийн дулаарлын хямралын эсрэг бодлогын үндсэн хэрэгжүүлэх арга хэмжээ нь мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэн даруй бууруулахыг уриалсан байдаг.

Энэхүү тайланд дэлхийн 107 тэргүүлэх эрдэмтдийн бүрэлдэхүүн 7000 гаруй судалгааны үр дүнг үндэслэж ВЕГАН хоол нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ.

Мөн 2021 оны Уур амьсгал & Цэвэр агаар эвсэл, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй метан хийн ялгарлыг бууруулахын тулд мах, сүүний хэрэглээг нэн даруй бууруулах хэрэгтэйг тодорхойлжээ .

Харин энэ оны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) 6 дахь удаагийн үнэлгээний тайланд 200 гаруй эрдэмтэд улс орнуудын уур амьсгалын үйл ажиллагааны цар хүрээ хангалтгүй, эрч хүчийг харгалзан үзвэл энэ зуунд дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмээс давж магадгүй гэж 200 гаруй эрдэмтэн ноцтой анхааруулжээ.