Вацлав Заторски

Вацлав Заторски (польшоор:- Wacław Zatorski , 1898 оны 9 дүгээр сарын 21-нд Ченстохово хотод төрсөн, 1970 оны 12 дугаар сарын 4 -нд Груец хотод нас барсан) - Польшийн армийн морин цэргийн мэргэшсэн хошууч, зохиолч.

1898 оны 9 -р сарын 21 -нд Ченстохова хотод эцэг Францисек, эх Анна Кухарчик нарын гэр бүлд төрсөн. 1914 онд тэрээр Польшийн легионд элссэн байна. Тэрээр Улааны 1 -р хороонд /морин цэрэг/ алба хааж байжээ. 1917 оны 2 дугаар сарын 6-наас 4 дүгээр сарын 4-ний хооронд Остролец дахь Улааны 1-р дэглэмийн офицеруудын морин цэргийн ангид суралцаж сайн дүнтэй төгссөн байна. Тэр үед ланцер байсан. Хожим нь түүнийг капрал буюу бага офицероор томилжээ. Тэр жилийн зун тангараг өргөснийхөө дараа тэрээр Шчипёрн хотод дадлага хийжээ.

1918 оны 11 дүгээр сараас эхлэн тэрээр Польшийн Армид алба хааж байжээ. Тэрээр большевикуудтай Татар морин хороонд дэслэгч, сүүлд командлагчаар дайнд оролцсон.1930 он хүртэл тэрээр Плоцк дахь 4 -р морин цэргийн ангид үргэлжлүүлэн алба хааж байжээ.

1931-1933 онд Варшавт Цэргийн дээд сургууль дүүргэсэн.

1933 оны 10 дугаар сарын 1 -нд сургуулиа төгсөөд мэргэшсэн офицерын эрдмийн цол хүртсэнийхээ дараа түүнийг Уж хотын IV корпус дүүргийн командлалд шилжүүлэв. Морьт офицеруудын корпуст 7 -р зэргийн хошуучаар томилогдсон. 1939 оны хавар тэрээр Варшав дахь Цэргийн түүхийн албанд хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэрээр мөн Варшав дахь сэтгүүлзүйн сургууль, Варшавын Юзеф Пилсудскийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны түүхийн анги төгссөн.

1948 онд тэрээр төрсөн хот руугаа буцаж ирсэн.

Тэрээр 1970 оны 12 -р сарын 4 -нд Груец /Grójec/ хотод нас баржээ.

Бүтээлүүд:

засварлах

"Przegląd Historyczno-Wojskowy" нийтлэлүүд, "Чингис хаан" номыг 1939 онд Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн Цэргийн ерөнхий номын газар хэвлүүлжээ.

Сүүлд 2015 онд Познань хэвлэлийн газраас "Чингис хааны дайн-1194–1242 он" нэртэйгээр энэ номыг дахин хэвлүүлжээ.