Ватерлоогийн тулалдаан
Ватерлоогийн тулалдаан нь одоогийн Бельгийн нутаг дэвсгэр дээр 1815 оны 7 сарын 15-ны өдөр болсон тулалдаан юм. Энэхүү тулалдаанд I Наполеоны удирдсан Францын эзэнт гүрэн нь Долоодугаар эвсэлтэй тулгаран байлдаж, Англи ба түүний холбоотнууд Пруссын армитай хамтран Наполеоныг ялжээ. Ватерлоогийн тулалдаан нь Наполеоны сүүлчийн тулалдаан гэдгээрээ түүхэнд үлдсэн билээ. Наполеоны ялагдал нь түүнийг хаан ширээнээсээ татгалзаж Гэгээн Елена арал руу цөлөгдөхөд хүргэсэн юм.
Ватерлоогийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Долоо дахь эвслийн дайн | |||||||
"Ватерлоогийн тулалдаан", Виллиам Садлерын бүтээл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
![]() |
Долоодугаар эвсэл:![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||||||
Удирдагчид | |||||||
I Наполеон | Веллингтоны гүн | ||||||
Хохирол | |||||||
Нийт: 48,000
|
Нийт:17,000
Прусс:Нийт: 7,000
|
1815 онд Наполеон Эльба арлаас оргож, дахин хаан ширээндээ суухад Долоодугаар эвсэл түүний эсрэг хөдөлсөн. Долоодугаар эвсэл хоёр салж, нэгийг нь Веллингтон, нөгөөг нь Блюхер удирдан хойд Францын нутгаас хөдөлж эхлэв. Наполеон тэр хоёрыг нэгдэхээс нь өмнө цохихоор яаравчлан Парисаас гарчээ. Ватерлоогийн аян дайны гол үйл явдал 1815 оны 6 сарын 16-19-ний хооронд болсон бөгөөд Ватерлоогийн дэргэдэх тулаанаар өндөрлөсөн.
Наполеон байлдааны тушаалыг 1815 оны 6 сарын 18-нд өгчээ. Веллингтоны арми Мон-Сен-Жаны налуу дээр Брюсселийн зам дагуу байрлав. Үд болж байхад Наполеоны арми Англи ба түүний холбоотнуудыг шахаж эхлээд удаагүй байхад Пруссчууд түүний баруун жигүүрийг бут цохиж, Английн арми сөрөг дайралтад орсноор Францын армийг бут цохижээ. Наполеоны арми бууж өгч, Наполеон хаан ширээнээсээ татгалзан Гэгээн Елена арал руу цөлөгдсөн. Түүнийг хаан ширээнээс татгалзсаны дараа XVIII Луй хаан ширээг авчээ.
Өнөөдөр уг тулааны талбар дээр Арслант өндөрлөг гээд том хөшөө сүндэрлэж байгаа.
Цахим холбоосЗасварлах
ЭшлэлЗасварлах
- ↑ Barbero 2005, p. 420.
- ↑ 2.0 2.1 Barbero 2005, p. 419.