Василий Смыслов

Василий Смыслов (орос. Васи́лий Васи́льевич Смысло́в, 1921 оны 3-р сарын 24-нд ЗХУ-ын Москвад төрсөн—2010 оны 3-р сарын 27-нд Москвад нас барсан) —зөвлөлтийн болон оросын шатарчин. 1957—1958 оны Шатарын дэлхийн 7 дахь аварга. 1949 оны ЗХУ-ын шатарын аварга.

Василий Смыслов, 1977 он

Василий Смыслов 1921 оны 3-р сарын 24-нд Москвад төрсөн бөгөөд 6 настайдаа шатар тоглож сурсан. Эцэг Василий Осипович Смыслов (1881-1943) нь 1-р зэргийн шатарчин байсан тул шатар зааж өгсөн байна.

Тэрээр Москвагийн Пионерийн ордны шатрын дугуйланд суралцсан. 1938 онд Зөвлөлтийн Бүх холбоотны шатрын тэмцээнд 1-р зэрэглэлийн 1-3-р байр, Москвагийн аварга шалгаруулах тэмцээнд 1-2-р байрыг хувааж эзэлж байсан.

В.Смыслов Москва хотын нисэхийн дээд сургууль төгссөн.

Тэрээр 1946 оны Гронингений тэмцээнд 3-р байр эзэлж 1948 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэмцээнд оролцох эрхээ авчээ (2-р байр); тэр цагаас хойш тэрээр дэлхийн хамгийн хүчтэй шатарчдын нэг болсон юм.

1950-иад оны дундуур Смыслов хамгийн өндөр амжилтанд хүрсэн байна. Тэрээр нэр дэвшигчдийн тэмцээнд (1953, 1956) түрүүлж, Михаил Ботвинниктэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа тоглосон: 1954 онд тэнцсэн, 1957 онд ялж дэлхийн аварга цолыг хүртсэн, дахин тулаанд 1958 онд ялагдал хүлээсэн.

Тэрээр мөн дуурийн баритон хоолоотой дуучин байсан.

Василий Смыслов 2010 оны 3-р сарын 27-нд зүрх судасны дутагдлын улмаас нас барсан.