Варкрафт (англ. Warcraft) нь Blizzard Entertainment-ийн компьютерын стратегийн тоглоом юм. -Анхны хувилбар болох Warcraft: Orc & Humans-ийн MS-DOS-д зориулсан хувилбар нь 1994 оны 11-р сарын 23-нд гарсан бөгөөд харин Machintosh-д зориулсан хувилбар нь бүр хожим буюу 1996 онд гарсан. -Дараагийн хувилбар болох Warcraft II: Tides of Darkness-ийн MS-DOS-ийн хувилбар нь 1995 оны 12-р сарын 9нд, Mac OS-ийн хувилбар нь 1996 онд гарсан. Энэ тоглоомын 2 сая гаруй хуулбар нь зарагдсан ба томоохон тоглоомын сайтуудаас өндөр үнэлгээ авсан. -Warcraft II: Tides of Darkness-ийн хөгжүүлсэн хувилбар болох Warcraft II:Beyond the Dark Portal нь харин 1996 оны 4-р сарын 30-нд худалдаанд гарсан ба энэ хувилбарийг Cyberlore Studios хөгжүүлжээ. Энэ тоглоомыг суулгахад өмнөх хувилббар болох Warcraft II: Tides of Darkness шаардлагатай. Үүнээс хойш-6 жил өнгөрчээ. 2002 оны 7-р сарын 3-нд алдарт Warcraft III: Reign of Chaos гарч шуугиан тарьлаа. -Үүний дараа Warcraft III: Reign of Chaos-ийн хөгжүүлсэн багц болох Warcraft III: The Frozen Throne 2003 оны 7-р сарын 1-нд гарчээ.

World of Warcraft засварлах

Ийнхүү 5 хувилбар гарсны дараа Blizzard Entertainment World of Warcraft хэмээх massively multiplayer online role-playing game төрлийн тоглоом хийж эхлэв. Одоогоор World of Warcraft-ын 6 хувилбар байгаа бөгөөд дурдвал: -World of Warcraft (2004 он), -World of Warcraft: The Burning Crusade (2007 он), -World of Warcraft: Wrath of the Lich King (2008 он), -World of Warcraft: Cataclysm (2010 он), -World of Warcraft: Mists of Pandaria (2012 он), -World of Warcraft: Warlords of Draenor (2014 он) бөгөөд мөн Hearthstone: Heroes of Warcraft (2014 он) хэмээх digital collectible card game төрлийн тоглоом гаргаад байгаа билээ.

Тоглолт засварлах

Энэ тоглоомонд Хүмүүс(Human), Оркууд (Orc), Шөнийн элфүүд (Night Elf), Үл үхэгсэд (Undead) (Энэ хоёр бол Warcraft III: Reign of Chaos-оос эхлэн гарч ирсэн шинэ төрөл) хэмээх 4 төрөл гарах бөгөөд эдгээрээс аль нэгийг нь сонгож тоглох юм.

Тоглох горимууд засварлах

-Single Player : Campaign (Сонирхолтой үеүүд давж, тоглоомыг түүхийг мөн үзнэ), Custom Campaign (Warcraft III: The Frozen Throne-д л бий) болон Custom Game (Интернэтээс татаж авсан янз янзын газруудад ганцаараа компьютертэй тоглоно) -Local Game : LAN холболттой үед олон компьютер хоорондоо интернэтээс татаж авсан газрууддаа тоглоно -Battle.net : Battle.net-ээр интернэтээр дэлхийн хүмүүстэй холбогдож тоглоно

Цахим холбоос засварлах