Валентин Гафт (орос. Валентин Иосифович Гафт, 1935 оны 9-р сарын 2-нд Москва хотод төрсөн- 2020 оны 12-р сарын 12-нд Москва мужийн Жаворонки тосгонд нас барсан) -Зөвлөлтийн, оросын театрын болон киноны жүжигчин, театрын найруулагч, яруу найрагч, зохиолч, ЗХУ-ын Ардын жүжигчин (1984).

Валентин Гафт (1935-2020)

Валентин Гафт нь Москва хотод 1935 оны 9-р сарын 2-нд Чернигов мужаас ирсэн еврей гэр бүлд төржээ. Түүний эцэг -Иосиф Рувимович Гафт (1906—1969), Полтав мужийн Семёновка тосгоноос гаралтай, 3 дугаар зэргийн цэргийн хуульч (хууль зүйн ахмад. Эх орны дайнд оролцогч, дайны дараа Хуулийн зөвлөлгөө өгөх газар өмгөөлөгчөөр ажилдаг байсан. Эх нь- Гита Давыдовна Гафт (1908—1993) гэрийн эзэгтэй.

Тэрээр 1957 онд МХАТ буюу Москвагийн Урлагийн Академик Театрын сургуулийг В.О.Топорковын удирдлага дор төгссөн байна.

В.Гафт хэд хэдэн Театр дамжин ажиллаж байгаад 1969 онд Москвагийн «Современник» театрын жүжигчин болжээ.

Валентин Гафт нийтдээ киноны 123 дүр бүтээж, театрын 48 дүрд тоголсон байна.

"Хаврын 17 учрал", "Гараж", "Гааль" зэрэг зөвлөлтийн алдартай кинонуудад тоглосон юм.

2015 онд гарсан "Цөллөг дахь эрх чөлөө" Далай ламын намтрыг орос хэлээр дуу оруулсан.

2020 оны 12-р сарын 12-нд өөрийн Москва орчмын Жаворонки тосгон дахь гэртээ жилийн өмнөх цус харвалтын улмаас нас барсан. Түүнтэй салах ёслолыг 2020 оны 12-р сарын 15-нд «Современник» театрт болжээ.