Бөөрний цусан хангамж
Бөөрний артери нь гол судасны хэвлийн хэсгээс салбарлан, бөөрөнд ороод түүний хэсгүүдэд тархан, хэсэг хоорондын артери болно. Судаслаг, тархилаг давхаргын зааг дээр хэсэг хэсэг хоорондын артери салбарлан нуман хэлбэртэй болж цааш үргэлжилнэ. Үүнээс хэсэг хоорондын артериолууд салбарлаж судсан давхарга руу нэвтрэнэ. Түүдгэнцэрийн дотор (афферент артириол, ефферент артириол) сувганцрын дагуу салбарлан түүнийг цусаар хангана. Иймээс түүдгэнцрийн цусан хангамж өөрчлөгдөхөд сувганцрынх нэгэн адил өөрчлөгдөнө. Тархилаг давхрага хавийн түүдгэнцрүүдээс генлийн гогцооны дагуу артериолууд шууд салаална. Энэ шууд артериолууд бөөрний цуллаг эдээр тархах учир тэндэх ус эрдсийн солилцоог зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Артериолын салаа салбар бүхэнтэй ижил нэртэй венийн судас зэрэгцэн оршино. Венийн судсыг шулуун пирамид дагуух түүдгэнцэр орчмын буюу хэсэг хоорондын гэж ангилна. Пирамид дагуух венийн судсууд нэгдэж бөөрний венийн судас болон улмаар доод хөндий венд цутгадаг. Бөөрний цусны урсгалын хурд нь 1200 мл/минут байдаг. Энэ нь зүрхнээс шахагдаж байгаа нийт цусны 20% ийг эзэлдэг. Бөөрний цусан хангамжийг холтослогийн ба тархилагийн гэж 2 том бүлэгт хуваадаг. Бөөрний нийт цусны урсгалын 90% нь түүний холтослог давхаргаар урсдаг. Бөөрний холтослог давхаргын цусан хангамж асар их тайван байгаа булчингийнхаас 100 дахин их байдаг.
- Бөөр нь асар их цусан хангамжтай эрхтэн. Бөөр цусан хангамжаар бусад эрхтнүүдтэй харьцуулбал 20 дахин их.
- Бөөрний судас нь булчингийн гаралтай өөрийн зохицуулга сайн хөгжсөн байдаг. Артерийн даралт 80-180мм муб-ын хооронд хэлбэлзэхэд бөөрний хялгасан судсууд нь, түүдгэнцрийн шүүлтийг хэвийн явуулж чаддаг.
- Бөөрний хялгасан судсанд даралт өндөр (70мм муб) байдаг. Афферент болон ефферент артериол даралтын зөрүүтэй. Энэ нь анхдагч шээс үүсэх бололцоог хангадаг.
- Бөөрний судсууд нь хоёр зэрэгцээ хялгасан судасны торлогийг үүсгэдэг.
- Бөөр цусан хангамж ихтэй тул бодисын солилцооны эрчим ихтэй. Энэ нь анхдагч шээс ихээр үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.