Бөөрний цочмог дутмагшил

Бөөрний цочмог дутмагшил нь шээс багасах (oligouria), шээсгүй болох (anuria), үхлийн үр дагавар зэргээр бөөрний үйл гэнэт буурахыг хэлнэ. Шалтгаанаар нь бөөрний өмнөх, бөөрний буюу цуллагийн, бөөрний дараах гэсэн 3 хэлбэрт хуваагддаг. Бөөрний өмнөх дутмагшил нь эргэх шинж чанартай, даралт багадалт, давсны хомсдол, усгүйжил, шээсний замын бөглөрөл зэрэг бөөрний бус хүчин зүйлсийн нөлөөгөөр бөөрний үйл ажиллагаа буурахыг хэлнэ. Бөөрний дутмагшил нь бөөрний янз бүрийн өвчний(цочмог гломерулонефрит, цочмог пиелонефрит, хордлогын нефропати, цуны эргэлтийн хүнд зэргийн алдагдлын шалтгаалтай сувганцар завсрын эдийн нефропати буюу шокийн бөөр)улмаас нефроны үйл алдагдахад илэрнэ. Бөөрний дараах дутмагшил нь шээс ялгаруулах замын янз бүрийн бөглөрөлийн улмаас үүсдэг. Бөөрний цочмог дутагдалын үед бөөр цайж томорсон, зүсэхэд холтослог давхар нь цайвар тархилаг давхар нь цус ихсэлтэй, бараан болсон байдаг.

Бөөрний цочмог дутмагшил 3-4 үе шатаар явагдана

  • Эхлэл үе- Энэ үед үндсэн өвчний шинж болон цусны хөдлөл зүйн өөрчлөлт илэрнэ.
  • Олиго-анури болох үе-Хоногийн шээсний гарц 500мл ба түүнээс бага болно. 1-3 хоногийн дараа 100мл хүртэл эрс багасаж бөөрний үйл ажиллагаа талаас ноцтой өөрчлөлт илэрнэ.
  • Өвчний явц намжих, эдгэрэх үе- Энэ үе нь 20 хоног үргэлжилэх бөгөөд бүрэн нөхөн сэргээгдэх хугацаа нь 6-24 сар үргэлжилнэ. Бөөрний эдэд гарсан өөрчлөлтүүд нөхөн сэргээгдэж шээсний гарц нэмэгдэж, түүний нягтрал багасах шинжүүд илэрнэ.

Ийнхүү өвчний төгсгөл нь эдгэрч төгсөх эсвэл архаг хэлбэрт шилжих эсвэл хүндрэл өгөх зэргээр төгсөнө.

Oношлогоо

  • Цусны ерөнхий шинжилгээ-цус багадалт, лейкоцитын тоо олшрох, УЭТХ хурдсана
  • Шээсний ерөнхий шинжилгээ-уураг, эритроцит, тунадас илэрнэ
  • Шээсэнд нян ургуулах шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ- креатинин, мочевин, кали, магни, фосфор ихсэнэ. Натри, хлор кальци багасна.
  • ЭХО- бөөрний хэмжээ хэвийн байх ба зарим үед томорч паренхим зузаарч, эхо ойлт ихсэнэ.
  • ЭКГ, цээж рентгенд харах
  • Нүдний угийн шинжилгээ