Бөөрний хавдар
Бөөр нь шош хэлбэртэй хос эрхтэн бөгөөд гар атгасантай ойролцоо хэмжээтэй. Хэвлийн эрхтний ард байх ба нурууны хоёр талд байрлана.
Насанд хүрэгчдэд бөөрний эсийн гаралтай хавдар зонхилон тохиолддог, хорт хавдарын ойролцоогоор 90 хувь. Өөр элбэг бус тохиолдох хавдар бий. Бага насны хүүхдэд тохиолдох боломжтой , үүнийг Вилмсын (Wilms’) хавдар гэнэ.
Жил бүр хавдран тохиолдол ихсэж байна. Түүний нэг шалтгаан нь компьютер томограф зэрэг дүрс оношлогооны шинжилгээ их хэрэглэгдэж байгаагаас болсон. Ихэнх тохиолдолд эрт үедээ илэрдэг, энэ үед хавдар нь зөвхөн бөөр дотроо байрладаг ба эмчлэхэд амар болдог.
Шинж тэмдэг
засварлахЭрт үедээ бүдэг шинж тэмдэг эсвэд шинж тэмдэггүй байна. Одоогоор шинж тэмдэг илрээгүй үед нь үзэх тогтсон шинжилгээ байхгүй байна. Дараах хавдрын үе шатуудад:
· Цус шээстэй байх(гематури), харахад ягаан, улаан, кола шиг өнгөтэй
· Байнгын нуруугаар өвдөлттэй
· Хоолны дуршил буурах
· Ядрах
· Сульдах
· Халууралт
Шалтгаан
засварлахТодорхой шалтгаан байхгүй боловч хавдар үүсгэх хүчин зүйлс бий.
Судалгаанаас үзэхэд бөөрний эсийн ДНХ-ийн мутаци үүссэнээр хавдар бий болдог байна. Мутаци нь эсийн хяналтгүй хуваагдал болон үржлийг өдөөдөг. Хуримтлагдаж буй хэвийн бус эс нь бөөрнөөс гарч өөр эдэд очиж болно.
Эрсдэлт хүчин зүйлс
засварлах· Өндөр нас
· Тамхи татах
· Таргалалт
· Даралт ихсэл
· Бөөрний дутагдлын эмчилгээ буюу диализ
· Удамшлын эмгэг
· Удамшлын асуумж
· Ажил дээр тодорхой бодист өртөх
Урьдчилан сэргийлэлт
засварлах· Тамхи татахаа зогсоох
· Биеийн жингээ барих
· Цусны даралт хянах
Шинжилгээ
засварлахЦусны дэлгэрэнгүй шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Бөөрний эдийн шинжилгээ
Эмчилгээ
засварлахМэс засал – бөөрний тодорхой хэсгийг авах, бөөрийг авах
Эм [1]