Бүүрэг (Латин: Siphonaptera) нь халдварт өвчин үүсгэгч болон зарим шимэгч хорхойн өндөгийг тээж дамжуулах завсрын эзэн болдог. Ахуйн нөхцөлд гэрийн тэжээвэр амьтад болох мал, нохой, муур, шувуутай бага насны хүүхдийг тоглуулснаас бүүргэнд хазуулан, амьтнаас хүнд халдварлах, халдварт өвчин авах мөн туузан, дугираг, хүж, хялгасан зэрэг шимэгч хорхойн халдвар авдаг. Бүүрэг нь хүний арьсны аль нимгэн газарт шигдэж шимэгчилдгийг анхаарах хэрэгтэй. Бүүрэг ихээр хазсан газар маш ихээр загтнах бөгөөд түүнийг маажин шалбалснаас идээт үрэвсэл үүсдэг.
Төрөл: Cat Flea, Dog flea, Human flea, Бүүрэг (Fleas) ,flea-thumb, Siphonaptera (Bouche)- Cat flea
Биеийн хэмжээ: 2.5 мм
Өнгө: гялтгар улаан хүрэн өнгөтэй
Үржил: цусаар хооллох бүртэй 4-8 өндөг гаргаж, амьдралынхаа туршид 400-500 өндөг гаргадаг.
Хүнс: хүн, гэрийн тэжээвэр амьтны бүлээн цус
Хор хөнөөл: Бүүрэг нь хүний арьсны аль нимгэн газарт шигдэж шимэгчилдгийг анхаарах хэрэгтэй. Бүүрэг ихээр хазсан газар маш ихээр загтнах бөгөөд түүнийг маажин шалбалснаас идээт үрэвсэл үүсдэг.
Үрчих орчин: Бүүрэг нь өндгөө хуурай хог хаягдал, шалны завсар, хивсэнцэр дор, шалны хөвөө модны араар, тоосонцор ихээр хуримтлагдсан газар гаргадаг.

Бүүрэг