Бүгийн цавын хоолой
Бүгийн цавын хоолой нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Хэрмэнцаваас хойш 50 километрт байдаг
Бүгийн цавийн хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.
Энэ аварга амьтныг ертөнцийн гайхамшиг болохын нь хувьд нэгэн баримт дурдъя. Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннесийн номд, эдүгээ тодорхой мэдээгээр дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт 91,4 см юм гэжээ. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтадын чулуужсан яс нь Бүгийн хоолой төдийгүй Шинэжинст сумын ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог.