Бүгд Найрамдах Удмурт Улс (Орос: Удму́ртская респу́блика; удм. Удмурт Элькун) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд бөгөөд Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст хамаардаг. Нийслэл - Ижевск хот.

Бүгд Найрамдах Удмурт Улс
Удмуртская Республика
Бусад галиглал
 • УдмуртУдмурт Республика
Дуулал: Бүгд Найрамдах Удмурт Улсын төрийн дуулал
Солбицол: 57°17′N 52°45′E / 57.283°N 52.750°E / 57.283; 52.750Солбицол: 57°17′N 52°45′E / 57.283°N 52.750°E / 57.283; 52.750
Улс Орос
Холбооны тойрогВолга[1]
Эдийн засгийн бүсУрал[2]
НийслэлИжевск
Засаг захиргаа
  БиетТөрийн Зөвлөл[3]
  Тэргүүн[3]Александр Бречалов
Газар нутаг
  Нийт42,061 км2 (16,240 миль2)
Хүн ам
  Нийт1,452,914
  Тооцоо 
(2018)[6]
1,513,044
  Байр32-р байр
  Нягтрал35/км2 (89/миль2)
  Хотын нутаг
65.7%
  Хөдөө
34.3%
Цагийн бүсUTC+4 ([7])
ISO 3166 кодRU-UD
Улсын дугаар18
OKTMO ID94000000
Албан ёсны хэлОрос хэл;[8] Удмурт хэл[9]
Вэб сайтhttp://www.udmurt.ru/en/

Нутаг дэвсгэр - 42,061  км2[11], 2010 оны байдлаарх хүн амын тоо - 1,522,761[12]. Үүнээс 62.2% нь Оросууд, 28.0% (410,584) нь Удмуртууд аж.[13] Орос хэлнээс гадна Удмурт хэл албан ёсны зэргэмжтэй. Удмурт хэлийг Фин-Угор хэлний бүлэгт оруулан ангилдаг.

Газар зүй засварлах

Оросын Европын хэсгийн зүүн хэсэгт орших бөгөөд Уралын нурууны баруун талд Кама мөрөн, Ижил мөрний хооронд байрлах эх газрын уур амьсгалтай нутаг юм. Хойд талаараа Киров муж, зүүн талаараа Пермь муж, өмнөд талаараа Башкортостан, Татарстантай хил залгадаг.

Хүн ам засварлах

Хүн амын 53% нь орос, 35% нь удмурт, 7% нь татар үндэстэн болно. Удмуртчууд нь Угро-Фин угсааны үндэстэн юм. Зонхилох шашин нь Үнэн алдартны шашин, шаманизм.

Түүх засварлах

Удмурт үндэстний өлгий нутагт оросууд 12-р зуунд хүрч иржээ. 1552 онд Казань Орост нэгдсэний дараа оросууд эрс нэмэгдсэн аж.

1920 онд Вотскийн автономит муж хэмээх нэртэй анх байгуулагдаж, 1934 онд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Удмурт Улс болон зохион байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс задрахад 1990 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Одоогийн ерөнхийлөгч Алексей Волков 2007 онд сонгогдсон байна.

Эдийн засаг засварлах

Металл боловсруулах, химийн үйлдвэрүүд болон шилэн эдлэлийн үйлдвэрлэл өргөн дэлгэр. Газрын тос, чулуун нүүрс олборлодог. Мөн Михайл Калашниковын зохион бүтээсэн AK-47 болон түүнтэй төстэй загварын буунуудыг үйлдвэрлэдэг Измаш компани тус улсад байрладаг бөгөөд Удмуртын эдийн засагт чухал нөлөөтэй.

Хот суурин засварлах

600 мянга орчим хүнтэй нийслэл Ижевскээс гадна Воткинск, Сарапул, Глазов зэрэг хотууд бий.

Зүүлт засварлах

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. 3.0 3.1 Үндсэн хууль, 9.1
  4. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  5. Invalid reference parameter
  6. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  7. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  8. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  9. Үндсэн хууль, 8-р зүйл
  10. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 1987USSR
  11. ""Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации". Archived from the original on 2011-09-28. Retrieved 2012-04-05.
  12. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  13. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  Commons: Category:Udmurtia – Викимедиа дуу дүрсний сан