Бүгд Найрамдах Польш Улсын Гавьяаны одон
Бүгд Найрамдах Польш Улсын Гавьяаны одон пол. Order Zasługi Rzeczypospolitej Polskiej | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Улс: | Польш | ||||
Анх олгосон: | 1974 оны 4-р сарын 10 | ||||
Одонгийн бүч |
Бүгд Найрамдах Польш Улсын Гавьяаны одон (пол. Order Zasługi Rzeczypospolitej Polskiej) нь 1992 онд Польш Улсын Сеймээс өмнө нь байсан «Бүгд Найрамдах Польш Ард Улсын Гавьяаны одон» гэх одонгийн нэрийг шинэчлэн олгож буй одон юм.
Түүх
засварлахГавьяаны одонг 1974 оны дөрөвдүгээр сарын 10-нд Бүгд Найрамдах Польш Ард Улсын Төрийн Зөвлөлөөс гаргажээ. Угтаа польшууд Цагаан Бүргэд одонгоо буцаан сэргээх талаар нэлээд хэлэлцсэн байдаг. Гэвч энэ одонгоо хэт хамжлагат ёсыг өөгшүүлсэн гэж үзсэний зэрэгцээ Польш Ардын Бүтээгч одон гэх төрийн дээд одонд Цагаан Бүргэд одонгийн цэнхэр бүчийг хэрэглэдэг байсан зэргийн шалтгаанаар энэхүү одонг гаргав.
1992 онд шинэчлэгдсэн одон нь өмнөхөөсөө бага зэрэг л өөрчлөгдсөн бөгөөд үүнд «Ард Улс»-ын бүргэдийг «Бүгд Найрамдах Улс»-ын титэмтэй бүргэд болгосон болон дээд талын толь нь RP
(Бүгд Найрамдах Улс нэрийн эхний хоёр үсэг буюу Rzeczypospolitej Polskiej) үсэгтэй болов. Одонг яг л урьдынх шиг гадаадын иргэдэд эсвэл гадаадын харьяат болсон польшуудад олгоно. Одонгийн таван зэргийг ч мөн хэвээр үлдээжээ.
Одонгийн зэрэг
засварлахОдон таван зэрэгтэй:
- Их загалмай
- Одтой их командлагч
- Командлагч
- Офицер
- Рыцарь эсвэл кавалер (морьт цэрэг) гэж нэрлэдэг