Бяцхан сахалт улалж

Бяцхан сахалт улалж - (Латин: Carex microglochin), (Орос: Осока мелкоостренниковая эсвэл Осока мелкоостренник) Олон наст өвслөг ургамал.

Ургамлын тайлбар

засварлах

Утас маягийн хуйлмал навчтай, 5-20 см өндөр олон наст ургамал. Түрүүхэйнүүд нь уутныхаа хамт доошоо хэлбийсэн байдаг. Хөгжлийн хувьд судалгүй ба хар цэцэгт улалжийн нэг адил боловч хавраас эхэлж аажим ургаж хөгжинө. Өөрөөр хэлбэл зургаадугаар сард цэцэглэж долоодугаар сард үр сууж гүйцдэг.

Тархалт

засварлах

Уулын ойт хээрийн ба өндөр уулын бүслүүрийн намгархаг нуга, намагтай газраар ургана. Ул хөрсний усаар чийгжиж үргэлж хүйтэн байдаг нугажуу газарт бөөн бөөнөөрөө ургадаг.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 88]

Гадаад холбоос

засварлах
  Commons: Бяцхан сахалт улалж – Викимедиа дуу дүрсний сан