Бямба гараг
Бямба нь долоо хоногийн зургаа дахь (ISO 8601 стандартын дагуу), эсвэл долоо дахь (Ням гарагаас эхэлж тоолбол) хоног (өдөр) юм.
Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд сансрын эрхэс болох Санчир гаригийг илтгэх 3 янзаар нэрлэдэг уламжлалтай учир байна. Хамгийн түгээмэл нь Төвөд гаралтай "Бямба" гэгддэг, үүнээс гадна Санскрит гаралтай Санчир болон Монголчилсон Шороон өдөр гэж нэрлэдэг. Мөн аман ярианд Хагас сайн өдөр гэх нь бий.