Бямбажавын Цэнддоо

Бямбажавын Цэнддоо (1962 онын 4-р сарын 28-нд Завхан аймгийн Шилүүстэй сумын Бага хөндлөнгийн Босго гэдэг газар төрсөн) Монгол Улсын Төрийн шагналтан зохиолч, нийтлэгч, сэтгүүлч.

Бямбажавын Цэнддоо

Б.Цэнддоо Завхан аймгийн Шилүүстэй суманд Бямбажавын хүү болж төрсөн. Тэрээр сургуульд орохоос өмнө бичиг сурч, “Уруугаа ургасан мод”, “Таван хархүү”, “Уруугаа ургасан мод” зэрэг ном уншсан байсан гэж дурсдаг.

1971 оны намар Нийслэлийн 40-р бага сургуульд 1-р ангид элсэн орох шалгалт өгөөд бичиг үсэг, тоондоо сайн учраас шууд 2-р ангид бүртгүүлэн оржээ. Дөараа жилээс хөдөө орон нутагтаа очиж Завхан аймгийн сумын дунд суургуульд сурч 1980 онд дүүрэгсэн байна.

1980 онд Монгол Улдсын Их сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орж сураад 1985 онд төгссөн.

Их сургуулиа төгсөөд 1985 оноос МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажилласан.

'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан.

2006 оноос "Нэпко" хэвлэлийн газрын захирал хийж байна.

Бүтээлүүд

засварлах

Б.Цэнддоо 1990-ээд оны эхээр 'Ерээд оны Тунгалаг Тамир' номоо хэвлүүлсэн нь уншигчдын танил болоход ихээхэн нөлөөлсөн юм. Тэрээр шог хошин нийтлэлээс гадна түүх, танин мэдэхүйн сэдэвтэй ном, өгүүлэл, нийтлэл туурвидаг бөгөөд монголчуудын иргэншиж, соёлжсон түүхийг өгүүлсэн 'Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин' номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн нь уншигчдын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байна.

Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал: • Ерээд оны Тунгалаг Тамир • Хаврын 17 зочин • Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин • Ерөнхий уучлал • Зугаатай танин мэдэхүй • Хөгжөөнтэй танин мэдэхүй • Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин • Өвөл хавар • Нянгар хаданд гарсан нь.