Бямбажавын Рагчаа
Бямбажавын Рагчаа (1915 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэйн голын Хөх бэлчир хэмээх газар төрсөн- 1986 онд нас барсан) -Монгол Улсын ШУА-ийн гишүүн, академич, Гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны Доктор (Sс.D).
1931 онд Улиастайн бэлтгэл сургууль төгссөн.
1929-1934 онд Говь-Алтай аймгийн Цээл, Цогт суманд бичиг үсгийн багш, 1936-1937 онд Хоршоодын холбоонд зааварлагч,
1939-1941 онд Тамсагийн VI дивизид орчуулагч, намын дарга, хорооны комиссар,
1942-1947 онд МУИС-ийн Хүн эмнэлэгийн анги төгсөж эмчийн мэргэжил эзэмшсэн.
1947-1986 онд МУИС, АУДС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх эмч,
1954-1956 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, Монгол улсын эмч нарын нийгэмлэгийн даргаар ажиллаж байв.
Эрдмийн цол
засварлах1953 онд “Тэмбүү өвчний үед уушгины өнгөрт үрэвслийн эмнэл зүй, эмчилгээний зарим онцлогоо” эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээлээр дэд эрдэмтний зэрэг, 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1979 онд “Туурвиж хэвлүүлсэн бүтээлүүдийн нийлбэрийн хураангуй” бүтээлээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалжээ.
1957 онд доцент, 1965 онд профессор, 1965 онд Монгол улсын Хүний гавьяат эмч, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон, “Бид ялав”, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, ударник, таван жилийн гавшгайч цол, тэмдгээр шагнагджээ.