Бэтмэн үүрд (Англи: Batman Forever) нь 1995 онд дэлгэцнээ гарсан, Жоэл Шумахер найруулж, продюсераар Тим Бартон ажилласан супер баатрын тухай кино юм. Энэ нь Бэтмэн цуврал киноны гуравдугаар анги бөгөөд Вал Килмер Бэтмэний дүрийг бүтээжээ. Энэ ангид Бэтмэн Хоёр нүүрт (Томми Ли Жонс), Таавар (Жим Кэрри) нарын Готхэм Ситигийн бүх иргэдийн тархин дахь мэдээллийг цуглуулах төлөвлөгөөг зогсоохоор оролдож байгаа тухай өгүүлдэг. Түүнд сэтгэл мэдрэлийн эмч Чэйз Меридиан (Николь Кидман) болон Дик Грэйсон (Крис О'Доннелл) нар тусалдаг.

Бэтмэн үүрд
Найруулагч:Жоэл Шумахер
Продюсер:Тим Бартон
Петер Макгрегор-Скотт
Гүйцэтгэх продюсер:
Бенжамин Мелникер
Майкл Услан
Зохиол:Ли Батчлер
Жанет Скотт-Батчлер
Акива Голдсман
Дүрүүдэд:Вал Килмер
Томми Ли Жонс
Жим Кэрри
Николь Кидман
Крис О'Доннелл
Хөгжмийн
зохиолч:
Эллиот Голдентал
Зураглаач:Стифен Голдблатт
Эвлүүлэгч:Деннис Вирклер
Марк Стивенс
КомпаниВарнер Брос
Нээлт:1995 оны 6 сарын 16
Хугацаа:122 минут
Улс:Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:US$100 сая[1]
Орлого:$336,529,844
Өмнөх анги:Бэтмэн эргэж ирсэн нь
Дараагийн анги:Бэтмэн ба Робин

Өмнөх анги болох Бэтмэн эргэж ирсэн нь нь хүчирхийлэл, бараан дүрслэл ихтэй байсан учраас төдийлөн амжилттай болоогүйд дүгнэлт хийсэн Варнер Брос компани уг ангийг бүтээхдээ бүх насныхан үзэхэд тохиромжтой болгох талаар анхаарч ажиллажээ. Олон жүжигчин гол дүрүүдэд тоглохыг хүсч байсан, мөн Килмер найруулагч, кино бүтээх багийнхантай зөрчилдөж байсан зэргийн улмаас зураг авалт ихээхэн хүндрэлтэй болж өнгөрчээ. Гэсэн хэдий ч Бэтмэн үүрд кино 1995 онд дэлхий даяар хамгийн их орлого олсон киноны жагсаалтад 2-рт бичигдэж чадсан билээ.

Эшлэл засварлах

  1. "Batman Forever". Box Office Mojo. Retrieved 2008-08-16.