Хуулбарлах гэдэг бол хамгийн шилдэг туршлага гэж үздэг маркетингийн салбар байдаг. Энэ бол Бэнчмаркетинг (Англи: Benchmarketing). Бенчмаркетинг нь өөрийн байгууллагын сул тал, алдаа дутагдлыг хайж олон, амжилттай ажиллахын тулд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын туршлага, ололт амжилтыг судалж дүгнэлт хийн өөрийн зорилгодоо ашиглахыг хэлдэг байна. Бэнчмаркетингийн давуу тал нь судалгааны бодит дүн шинжилгээнд үндэслэх тул эдийн засгийн төлөвлөлтийг хийхэд илүү сайн, хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлага хэрэгцээг зөв олж мэдэж чаддаг байна. Мөн тухайн судалгааг сайжруулан өөрийнхөө байгууллагын стратегийг боловсруулахаас гадна өрсөлдөгч байгууллагуудынхаа талаар бүрэн мэдээлэлтэй болж чадах юм. Бэнчмаркетинг хийхийн сул тал нь судалгааны явцад их хэмжээний цаг хугацаа болон хөрөнгө мөнгө зарцуулдаг байна.

Бэнчмаркетинг хийх хэд хэдэн үе шат байна.

  • Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх
  • Бусад өрсөлдөгч компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх
  • Өөрийнхийг бусдынхтай харьцуулж үнэлгээ өгөх
  • Алдагдлыг багасгахад зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлүүдийг тодорхойлох
  • Шинэ ба боловсронгуй болсон бизнесийн туршлагыг хэрэгжүүлэх