Буяагийн Тулга (1980 онд Дархан хотод төрсөн) -МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. Монгол Улсын сайд, улс төрч.

Намтар засварлах

Тэрээр 1997 онд Дархан хотын 15-р математикийн гүнзгийрүүлсэн дунд сургуулийг төгссөн.

2001 онд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. 2009 онд АНУ-ын Колумбийн Их сургуулийн курс, 2010-2012 онд Фордамын Их сургуульд магистр хамгаалсан.

2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш,

2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан, 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Энхбаярын шадар туслах,

2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар туслах, 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд, 2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн дарга, 2023 оны 4-р сараас Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

Гэр бүл засварлах

Түүний төрсөн ах Буяагийн Хуяг, төрсөн дүү Буяагийн Бүжинлхам нар ч МАХН-д зүтгэж ирсэн.