Бух сугас
Бух сугас буюу Ide (Leuciscus idus) нь Хойд Европ, Азийн томоохон гол мөрөн, цөөрөм, нууруудад олддог Мөрөгийнхөн овгийн цэнгэг усны загас юм.
Ерөнхий шинж
засварлахБиеийн хэлбэр мөрөг загастай төстэй боловч ерөнхийдөө мөнгөлөг өнгөтэй, сэлүүрүүд улаан ягаан. Бие гүйцсэн том загасны өнгө шар-хүрэн болж хувирна. Ам тэгш. Бух сугасны дух өргөн, бие өндөр, толгой харьцангуй жижгэвтэр. Залигуур араа хоёр эгнээ буюу 3.5-5.3 цилиндр хэлбэрийн шүдтэй. Заламгайн өргөс богинохон 10- 14 өргөстэй.
Биологийн онцлог
засварлахАгнуурын ач холбогдолтой. Биеийн урт 68-80 см, жин 6-8 кг хүрнэ. Гол төлөв 30-50 см, 1 кг жинтэй байна. 4 насандаа биеийн урт 25 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлчээс эхэлж 5 сард усны температур 5-7°C болоход түрсээ голын ширүүн урсгалтай хэсгийн хайрга, чулуу болон ургамал дээр шахна. Атуу 37,600-114,000 мянган ширхэг түрс гаргана. Түрсний голч 1.9-2.3 мм. Түрс нь чулуу болон ургамалд наалдана. Бие гүйцсэн усны ёроолын шавьж, тэдгээрийн авгалдай, зөөлөн биетэн, хорхой, замаг, усны дээд ургамлаар хооллоно. Өгий нуурын агнуурын загасны 1.7-19.2 хувийг эзэлж байсан.
Томоохон гол, нуур цөөрөмд тархан амьдарна. Ихэвчлэн сүрэглэнэ. Нуурын ургамал бүхий хэсэгт, сүрэглэн амьдрах зохилдлоготой. Голд урсгал тогтуун, нарны илчинд амархан халдаг булан тохойд бүгэж амьдарна.