Бууралдуу янгиц

Бууралдуу янгиц - (Латин: Ptilotrichum canescens), (Орос: Птилотрихум седой)

Ургамлын тайлбар

засварлах

Энэ ургамал тоонолжин цэцэгтний овогт хамаарагдах намхан (5-10 см) ургадаг хагас сөөг ургамал. Түүний иш доод хэсэгтээ моджиж дээд хэсгээр салаалсан байна. Ерөнхийдөө мөнгөлөг энгийн өдлөг үсээр хучигдсан учраас буурал өнгөтэй харагдана. Дээд тал нь ховилтсон уртавтар шугаман навчтай, хааяа үндэс орчимдоо тэвгэн навчийг үүсгэнэ. Жижиг цагаан цэцгүүд нь ишний оройд нягт цацаг баг цэцгийг бүрдүүлнэ. Зууван дугуй хэлбэрт тасалгаат хонгорцогтой. Зургаадугаар сард цэцэглэж, өвөл сайн хадгалагдана.

Тархалт

засварлах

Цөл болон хуурай хээрээр голлож ургана.[1]

Ашигласан материал

засварлах
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 188

Гадаад холбоос

засварлах

  Агуулах дахь «Бууралдуу янгиц» зургийн цомог

Викизүйлд Бууралдуу янгиц-тай холбоотой мэдээлэл байна.