Буудалцсан нь (Орос: Выстрел) өгүүллэгийг Александр Сергеевич Пушкин 1831 онд бичиж хэвлүүлсэн. Уг өгүүллэг нь Пушкиний "Белкиний туужууд" өгүүллэгийн цоморлигт багтсан 5 өгүүллэгийн эхнийх нь юм. Белкиний туужуудыг тухайн үеийн шүүмжлэгчид багагүй шүүмжилж байсан ч “Буудалцсан нь” өгүүллэгийг хамгийн дөнгүүр нь хэмээн тоосон байдаг. Энэ өгүүллэгийг Хюгогийн “Эрнани” жүжиг, Баратынскийн “Үдэшлэг”-тэй жиших нь бий. Энэ өгүүллэгт Пушкин өөрийнхөө тухай өгүүлсэн гэдэг. Их зохиолч 1822 онд офицер Зубовтой ирүүл тулаан хийхээр болзсон газраа ирэхдээ чий жимс идэж байсныг түүхч Пётр Бартенев гэрчүүдийн үгнээс тэмдэглэн үлдээжээ. Тэгэхэд Зубов түрүүлж буудаад алдсан ч Пушкин буудах эрхээ эдлэлгүй буцсан байна. Чингээд уг өгүүллэгийн эхний хэсгийг бичээд, олон жилийн дараа хоёр дахь хэсгийг нь бичиж дуусгажээ.

Белкиний туужууд номын нүүр

Буудалцсан нь өгүүллэгийг Дашдоржийн Нацагдорж монгол хэлнээ хөрвүүлсэн.