Бурд, Бурдууд

засварлах

Түүхийн сурвалж бичгээс үзвэл Зүүнгарын хаант улсын эрх баригчид 16 зууны хоёрдугаар хагасаас Енисей мөрний хавийн киргисийг эрхшээлдээ авч, тэднийг нутагтаа авчран алба нийлүүлэх нэгэн отог байгуулжээ. Тэдний өрх 1000 шахам болоод байхад дөрөв хувааж Тэнгэр уул, Ишиг, Хөл нуурын хавиар нутагладаг түрэг угсааны киргис гэдгийг ойрадууд тэнгэр уулын бурдууд хэмээн нэрлэдэг байсан гэж зарим түүхч бичсэн байдаг. Бурд гэдэг нь Бөрт буюу чоно гэсэн утгатай чоно онгон шүтээнтний нэр болно.