Бурам- Нишингэ, чихэрлэгийн зүйл, ногоо зэргээс боловсруулж гаргасан бор улаан, хар шар зэрэг өнгөтэй чихэрлэг амттай идээ.

Бурамыг 18-р зуунаас Чин улсын хатад хэрэглэдэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байсан бөгөөд орчин үед бурмыг илүү олон төрлийн витаминаар баяжуулж өдөр тутмын хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх болжээ.

Бурам нь цэвэр байгалийн гаралтай, дисахарид агуулаагүй, калори багатай, эрдэс витаминаар баялаг учир хүнсэндээ хэргэлэхэд таргалах, чихрийн шижингээр өвдөх магадлал маш бага.

Бор чихэр (англи. Brown sugar) бол сахарозын бүтээгдэхүүн бөгөөд моласс агуулагддаг тул бор өнгөтэй байдаг. Уламжлал ёсоор энэ нь цэвэршүүлээгүй эсвэл хэсэгчлэн цэвэршүүлсэн зөөлөн элсэн чихэр бөгөөд зарим үлдэгдэл моласс (байгалийн бор элсэн чихэр) бүхий чихрийн талстаас бүрддэг боловч одоо ихэвчлэн цэвэршүүлсэн цагаан элсэн чихэр (арилжааны бор элсэн чихэр) дээр меласс нэмж хийдэг.