Бундангийн Болдсайхан

Бундангийн Болдсайхан (1964 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн) Монгол Улсын Гавьяат эмч.

Б.Болдсайхан Нийслэлийн 1-р сургуулийн тооны ангийг төгссөж, эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөн эмч болсон. Тэрээр Цэргийн алба хаасан байна.

Улаанбаатар хотын "Сонгдо" эмнэлэгийн дарга байсан.

Б.Болдсайхан эмч, нийтлэлч, яруу найрагч. “Ариун голомт” нийтлэл, ярилцлагын ном  гаргасан.

“Хязгаараас чинад” баг гурван жилийн хугацаанд 14 мянган хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, “Зүрх мартахгүй” баг 500 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ.  

Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг 2021 онд бэлтгэж үзүүлсэн байна.