Бунгийн цахилдаг
Бунгийн цахилдаг - (Латин: Iris bungei), (Орос: Касатик Бунге)
Ургамлын тайлбар
засварлах30-40 см өндөр ургадаг нарийн (5 мм орчим) шугаман навчтай жижиг дэгнүүл үүсгэдэг ургамал болно. Навчны угийн хэсгийг цэгээн бор өнгийн углуурын үлдэгдэл ороосон байна. Том цагаан цэцгүүдтэй. Хавар эрт ургаж эхлэн 6-р сарын эхээр цэцэглээд, 8-р сард үрээ боловсруулан 9-р сарын эхээр навч нь хугарч хагдарч эхлэнэ. Үр боловсрохын хамт хонхорцог дээд хэсгээрээ хагарч үрээ тараана. Ерөнхийдөө өвлийн цагт хагд байдалтай муу хапгалагдана.
Тархалт
засварлахЭлсэнцэр болон өнгөндөө элс бүхий газраар бөөн бөөнөөр бус армаг тармаг ургана. Ургахдаа хонхор газрыг төдий л дагахгүй өндөрлөг барьж ургадаг учраас түүнийг "хярын" гэж нэрлэжээ.[1]
1966 оны 10-р сарын 15-нд Монголд бунгийн цахилдагийн зурагтай шуудангийн марк хэвлэгдэв.[2]
Ашигласан материал
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 104]
- ↑ "Iris bungei Endemic Flowers Mongolia". colnect.com. Татаж авсан: 2017 оны 10 сарын 31.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)