Буджавын Чойндон

Буджавын Чойндон (1905.11.25-д Түшээт хан аймаг, Дайчин бэйсийн хошуунд (одоогийн Дундговь, Гурвансайханд) төрж — 1982 онд нас барсан) Монголын зохиолч, сэтгүүлч. 1938 онд Намын идэвхтний оройн сургуулийг төгссөн. МЗЭ-ийн номын санчаар ажиллаж байсан. 1958 оноос уран зохиол бичиж, тууж, өгүүллэг, найруулал, нийтлэлийн номууд хэвлүүлжээ. Баримтат уран сайхны хэлбэрээр хийсэн дурсамж бүтээлүүд нь сонирхол татдаг.

Уран бүтээл

засварлах
  • Үүрийн цагаан гэгээ (1965),
  • Зовсон хүн жаргадаг (1968),
  • Говь хангайд (1977) зэрэг олон дуртгал номууд бичиж туурвисан.