Буджавын Чимэд (1918 онд төрсөн-) -Монгол Улсын анхны мэргэжлийн архитекторуудын нэг.

Тэрээр 1940-1948 онд ЗХУ-ын Москвагийн Архитектурын техникум, дээд сургуульд суралцаж төгсөн, 1953-1956, 1961-1969 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, 1973-1979 онд Дархан хотын Ерөнхий архитектор, Дархан хотын орлогч дарга, Архитектур төлөвлөлтийн газрын орлогч дарга, Улсын Барилгын хорооны орлогч дарга, Улсын барилга эдийн засгийн комиссын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. Тэрээр мөн Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн анхны ерөнхийлөгчөөр 1957-1963 онд ажиллаж байсан юм.

Ажил, бүтээлүүд

засварлах
  • МҮЭ-ийн барилга,
  • Залуучуудын ордон буюу одоогийн Улсын Драмын эрдмийн театр,
  • “Улаанбаатар” зочид буудал,
  • Намын шинэ хүчний дээд сургуулийн цэцэрлэг, тэнд байрлах Д.Сүхбаатарын хөшөө,
  • Дуурийн театрын хашаа,
  • Төрийн ордны арын цэцэрлэг,
  • Төрийн ордны өмнөх индэр,
  • Төв театрын дотор чимэглэл,
  • Д.Сүхбаатарын талбайн анхны байнгын индэр,
  • Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний эскиз,
  • Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхан,
  • Хужиртын рашаан сувилалын барилгууд,
  • Улсын Төв музей,
  • Улаанбаатар, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө
  • УБ хотын 12, 15 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөө зэрэг 90 гаруй обьектын зураг төслийг боловсруулсан юм.

Дурсгал

засварлах

2018 онд Б.Чмэдийн мэндэлсэний 100 жилийн ойгоор Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Усан спорт сургалтын төвийн зүүн талаар үргэлжлэх гудамжийг түүний нэрэмжит болгосон байна. Мөн “Архитектор Буджавын Чимэд” номын нээлт болж, түүний цээж барималыг Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн ордонд байршуулжээ.